Өөрийн сервер — өөрийн тохиргоогоор
GeregeCloud-ийн Монгол дахь дата төв дээрх виртуал сервер. Ubuntu 24.04 LTS, sudo эрхтэй; захиалахдаа CPU, RAM, дискээ багцаас дээш нэмж тохируулна.
- Ubuntu 24.04 LTS
- SSD хадгалалт
- Монгол дахь дата төв
Cloud VPS — юугаараа давуу вэ?
Тусгаарлагдсан сүлжээ
Таны серверүүд зөвхөн танд зориулсан хаалттай сүлжээнд байрлана — бусад харилцагчийн урсгал хүрэхгүй.
Сервер унахад автоматаар сэргэнэ
Физик сервер гэмтвэл таны VPS кластерын нөөц сервер дээр автоматаар дахин асна.
Багцаас дээш тохируулна
Захиалахдаа 8 vCPU, 32 GB RAM, 500 GB SSD хүртэл нэмнэ; дараа нь ч порталаас өргөтгөнө.
sudo эрхтэй бүрэн удирдлага
SSH-ээр нэвтэрч Docker, өгөгдлийн сан, ямар ч програм суулгана. Асаах, унтраах, дахин ачаалах — порталаас.
Өгөгдөл Монголд
Сервер, нөөц хуулбар бүгд Монгол улс дахь дата төвд хадгалагдана.
Шударга тооцоо
Өргөтгөлийн зөрүүг зөвхөн үлдсэн хугацаагаар нэхэмжилнэ.
Танд тохирох багцаа сонго
Үнэд НӨАТ ороогүй.
Асуулт байна уу?
Ямар үйлдлийн систем суулгах боломжтой вэ?
Ubuntu 24.04 LTS суулгаж өгнө. Өөр систем хэрэгтэй бол бидэнд хандана уу.
Нөөцөө дараа нь нэмж болох уу?
Болно. Портал дахь «Нөөц өргөтгөх» хэсгээс CPU, RAM, дискээ нэмнэ. Зөвхөн нэмэгдүүлэх боломжтой.
Серверээ хэрхэн удирдах вэ?
Сервер бэлэн болмогц нэвтрэх нэр, нууц үг имэйлээр ирнэ. SSH-ээр нэвтэрч sudo эрхээр удирдана; асаах, унтраах, дахин ачаалахыг порталаас хийнэ.
Гаднаас хандах тогтмол IP хаяг авч болох уу?
Сервер интернэт рүү шууд гарна. Гаднаас хандах (вэб, VPN гэх мэт) тогтмол public IP хэрэгтэй бол тусламжийн хүсэлтээр тохируулж өгнө.
Cloud VPS — өнөөдөр эхлээрэй
Асуух зүйл байвал манай баг туслахад бэлэн.