Кодоо түлхээд л ажиллуул
Сервер тохируулах шаардлагагүй: апп үүсгээд git push, GitHub холбоос эсвэл zip файлаар кодоо байршуулна. Build, SSL, өгөгдлийн сан, домэйн — бүгд автомат, Монгол дахь дата төвд.
- Git push · GitHub · zip
- Үнэгүй SSL
- PostgreSQL / MySQL
Апп хостинг — юугаараа давуу вэ?
Автомат build
Node.js (package.json), Python (requirements.txt), PHP (composer.json) эсвэл Dockerfile-ийг таньж, build хийгээд асаана.
Гурван аргаар байршуулна
git push, нийтийн GitHub/GitLab repo-ны холбоос эсвэл zip файл — аль нь тохиромжтойг сонгоно.
Үнэгүй SSL
Апп бүр <нэр>.apps.geregecloud.mn хаягтай, Let’s Encrypt сертификат автоматаар идэвхжинэ. Өөрийн домэйноо ч холбоно.
Өгөгдлийн сан бэлэн
PostgreSQL эсвэл MySQL нэг товчоор; холболт апп-д DATABASE_URL-ээр автоматаар орно. Өдөр бүр нөөцлөгдөнө.
Тусгаарлагдсан контейнер
Апп бүр өөрийн контейнерт, тогтоосон RAM/CPU-тэй ажиллана — хөрш апп нөлөөлөхгүй.
Лог, env, дахин асаах
Орчны хувьсагч, лог, дахин асаалт, deploy-ийн түүхийг порталаас удирдана.
Танд тохирох багцаа сонго
Асуулт байна уу?
Ямар хэл, framework дэмжих вэ?
Node.js (Express, Next.js, NestJS…), Python (Django, Flask, FastAPI…), PHP (Laravel…) болон Dockerfile-тай аливаа төсөл. Heroku buildpack-тай нийцтэй.
Вэб хостингоос юугаараа ялгаатай вэ?
Вэб хостинг нь WordPress, PHP сайт, FTP-д зориулсан. Апп хостинг нь байнга ажилладаг апп (API, Node/Python сервер)-д зориулсан, git-ээр байршуулдаг.
Өөрийн домэйноо яаж холбох вэ?
Апп-ын «Домэйн ба SSL» хэсэгт домэйноо нэмнэ. Эзэмшлээ TXT бичлэгээр баталгаажуулж, A бичлэгийг 66.181.175.239 руу заахад SSL автоматаар гарна.
Private GitHub repo-оос байршуулж болох уу?
Одоогоор git push (SSH түлхүүрээр) болон zip ашиглана уу; GitHub холбоос нийтийн repo-д зориулагдсан.
Багцын RAM, CPU гэдэг нь?
Апп тутамд олгогдох хэмжээ. Жишээ нь App Business-д 3 апп тус бүр 1 GB RAM, 1 vCPU-тэй ажиллана.
Апп хостинг — өнөөдөр эхлээрэй
Асуух зүйл байвал манай баг туслахад бэлэн.